Тус газар нь 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 30-ны өдрийн хооронд алба хаагчдын эрүүл мэндэд анхаарч ажлын ачааллаас хамааран эрүүл мэндтэй холбоотой бүтээмж буурах эрсдэл, ажлаас халшрах хам шинжээс урьдчилан сэргийлэх зорилгоор “ИХ БҮТЭЭМЖТЭЙ- ЭРҮҮЛ АЖИЛТАН” – аяныг эхлүүлж, аяны хүрээнд “Сүрьеэ өвчин ба урьдчилан сэргийлэлт” сэдвээр эрүүл мэндийн газрын ажилтан 1 цагийн сургалт зохион байгуулж, алба хаагчдийг Аймгийн нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн тасагтай хамтран урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж болзошгүй халдвараас сэргийлэн ажилалаа.
Мөн аяны хүрээнд улирлын чанартай халдварын эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор хамтран ажилладаг “Алтай тан” ХХК-тай хамтран алба хаагчдын дархлааг дэмжих ажлыг зохион байгуулсан.