Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын мэдлэг, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/187 дугаар тушаалаар батлагдсан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдад 2023-2024 онд зохион байгуулах чадавхжуулах сургалтын хөтөлбөр”-ийн хүрээнд газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/56 дугаар тушаалаар 2023-2024 онд алба хаагч нарт зохион байгуулагдах сургалтын хөтөлбөрийг баталсан. Сургалтын хөтөлбөрийн хүрээнд алба хаагч нарт 1 сарын турш Англи хэлний сургалт зохион байгуулахаар аймгийн 12 жилийн 1 дүгээр сургуулийн англи хэлний багш Ц.Бүрэнжаргал багштай гэрээ байгуулан ажиллаж байна.