Үйл ажиллагааны стратегийн зорилго,зорилт
“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр” болон бодлогын баримт бичгүүдэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын чиглэлээр тусгагдсан арга хэмжээний хэрэгжилтийг 2024 оны жилийн эцсийн байдлаар товч мэдээлэхэд,
- Стандартад нийцсэн цагдан хорих, баривчлах байрыг шинээр барьж ашиглалтад оруулна:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасны дагуу баривчлах шийтгэл оногдуулсан шүүхийн шийдвэрийг орон нутагт Цагдаагийн байгууллага гүйцэтгэж байгааг 2021 оноос үе шаттайгаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгуулагад шилжүүлэн авч байгаатай холбоотойгоор тус газар баривчлах байрыг шинээр барихаар төлөвлөгдсөн. Дээрх ажлын хүрээнд барилгын зургийг “Бум-Асар”ХХК гаргаж байгаа бөгөөд холбогдох байгууллагуудаас техникийн тодорхойлолтуудыг авч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хүргүүлсэн.
2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаа, хорих ангид ял эдэлж буй хоригдлыг ажлын байраар хангах, хөдөлмөрлүүлэх, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхэд дэмжлэг үзүүлэх
Газрын хэмжээнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд 6 хоригдолд холбогдох 11 гүйцэтгэх баримт бичгийн 16,756.7 мянган төгрөгийн хохирол шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулан, төлбөртэй хоригдлыг ажлын байраар хангаж хөдөлмөрийн хөлснөөс суутгал хийх талаар хорих ял эдэлж буй хорих ангиудад албан бичгийг хүргүүлэн 500,0 мянган төгрөгийг хөдөлмөрийн хөлснөөс суутган төлбөр авагч нарт олгон ажилласан.