Удидах алба хаагчид

1983 онд Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн. 1990-2000 онд Хархорин сумын 10 жилийн дунд сургууль, 2009-2013 онд Билиг дээд сургуулийг “Эрх зүйч”, 2018-2020 онд Дотоод хэргийн их сургуулийн Удирдлагын академийг “Хууль сахиулах удирдлага” магистр.

2000-2002 онд Цагдаагийн академид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх зүйн тэнхимд суралцсан.

-2002-2007 онд Цагдан хорих 461 дүгээр ангид хянагч, ээлжийн бага дарга,

-2007-2009 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт эрэл, тусгай бүлгийн ажилтан,

-2009-2011 онд Хорих 421 дүгээр ангид хянагч, 2011-2013 онд Хорих 421 дүгээр ангид сургагч ахлагч,

-2013-2014 онд Хорих 401 дүгээр ангид ээлжийн дарга, харуул хамгаалалтын ахлах байцаагч,

-2014-2015 онд Ховд аймгийн Шийдвэр гүйцэтгэх албаны гүйцэтгэх ажил, харуул хамгаалалт эрхэлсэн дэд дарга,

-2015-2017 онд Баян-Өлгий аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны дарга,

-2017-2018 онд Багануур дүүрэг дэх 427 дугаар хаалттай хорих ангийн дарга,

-2018.01 дүгээр сараас 06 дугаар сард 441 дүгээр нээлттэй хорих ангийн харуул хамгаалалт, гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд дарга,

-2018-2019 онд Налайх дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгийн даргаар ажиллаж байгаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Б/989 дугаар тушаалаар Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргаар томилогдон ажиллаж байна.

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллах хугацаандаа 2009 онд Серрьа-Леон улсад Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон.

2011 онд Батлан хамгаалахын их сургуульд сургагч ахлагчийн дамжаа, 2012 онд Оросын холбооны улсын Улаан-үд хотын хорих байгууллагуудтай танилцан хорих байгууллагын харуул хамгаалалт сэдэвт сургалт, 2020 онд Удирдлагын академи, Төрийн албаны сургуульд “Төрийн захиргааны Ахлах түшмэлийн мэргэшүүлэх сургалт”-д тус тус суралцсан.

Back to top button