Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулав.

Байгууллагын үйл ажиллагааг иргэдэд сурталчлах, төрийн үйлчилгээг хурдан шуурхай үзүүлэх зорилгоор 2020 оны 09 дүгээр сарын  28-ны өдөр хуулийн байгууллагуудтай хамтран нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулан 23 иргэний санал хүсэлтийг амаар хүлээн авч, санал асуулгын хуудас бөглүүлэн хуулийн хугацаанд шийдвэрлэн эргэн хариу мэдэгдэж, өр төлбөргүй лавлагааг 1 хуулийн этгээдэд олгон байгууллагын үйл ажиллагааг сурталчилсан.

Мөн эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой асуудлаар төлбөр авагч болон төлбөр төлөгч, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах, торгох, нийтэд тустай ажил хийлгэх ял, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн, хорих ялаас хугацааны өмнө суллах албадлагын арга хэмжээний талаар эрх зүйн зөвлөгөө өгч ажиллаа.

Back to top button